БАЯН-ӨЛГИЙ: Е.Зангарыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-29 09:30:34

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс аймгийн Засаг даргад Есентайн Зангарын нэрийг дэвшүүллээ.


Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.


Е.Зангар нь 1964 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Улсын багшийн дээд сургууль, Намын дээд сургуулийг төгссөн, багш мэргэжилтэй.


1991-1994 онд аймгийн Залуучууд-Спорт хорооны даргын орлогч, дарга, 1992 оноос "Самал" компанийн захирал, 2001-2007 онд аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, 2007-2011 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2016 онд аймгийн Гаалийн газрын орлогч дарга, 2016-2020 онд аймгийн Ардчилсан намын даргаар, мөн 2016-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. 

相关新闻