Сонгуулийн сурталчилгаа өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-18 10:09:18

2016 оны сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн сурталчилгаа Дорноговь аймагт хуулийн дагуу 10 дугаар сарын 17-нд өндөрлөлөө.

Энэ удаагийн сонгуульд тус аймгийн 14 сумын ИТХ-ын 272 мандатын төлөө АН,МАН, бие даагчдын төлөөллөөс бүрдсэн  512 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.

Харин Хатанбулаг, Замын-Үүд, Даланжаргалан,Хөвсгөл зэрэг суманд нийт 14 бие даагч өрсөлдөхөөр нэр дэвшжээ.

Сонгуулийн санал авах үйл ажиллагааг тус аймгийн 14 суманд санал авах 70 хэсэгт нийт 577 төрийн албан хаагч зохион байгуулах бөгөөд эдгээр төрийн албан хаагч нь сонгууль хэрхэн зохион байгуулах тухай сургалтад сууж гэрчилгээ авсан аж.

Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-д нэр дэвшсэн МАН-ын нэр дэвшигчид, дэмжигчдийнхээ хамт "Саранхөхөө" театрт сурталчилгааны хаалтаа хийсэн бол АН-ын нэр дэвшигчид Сайншанд сумын төв гудамжаар дугуйтай явж сурталчилгаагаа өндөрлөв. Сонгууль аравдугаар сарын 19-ны 07.00 цагаас үдшийн 22.00 цаг хүртэл явагдана.  

Х.Эрдэнэбулган

相关新闻