Монгол, Сингапурын хооронд шууд нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-24 14:28:28

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Сингапурын  Худалдаа, аж үйлдвэрийн хоёрдугаар сайд Тан Сий Лэнтэй албан ёсны уулзалт хийжээ.


Уулзалтаар тогтвортой аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон бөгөөд хоёр орны хооронд шууд нислэг үйлдэж эхлэхээр болсон байна. Энэ нь хоёр орны иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох талаар дурджээ. Монгол, Сингапурын хооронд шууд нислэг үйлдэх ажил одоогоор бичиг, баримт боловсруулах шатандаа явж байгаа аж.

 

Түүнчлэн уулзалтаар Сингапур улсын нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх туршлагыг судалж, хамтран ажиллаж, спортын үйл ажиллагааг харилцан дэмжихээр тохиролцжээ.

相关新闻