БАЯНХОНГОР: Автозамын ТЭЗҮ-ийг гардуулан өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Баянхонгор - Шинэжинст чиглэлийн хатуу хучилттай автозамын ТЭЗҮ-ийн эх хувийг аймгийн удирлагад гардуулан өглөө.
2023 оны 12 дугаар сарын 15-нд зохион байгуулсан "Инвест Баянхонгор" хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Баянхонгор – Шинэжинст чиглэлд хатуу хучилттай автозам тавихаар талууд тохиролцон аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулж байсан. Энэ хүрээнд Баянхонгор - Шинэжинст чиглэлийн хатуу хучилттай автозамын ТЭЗҮ-ийг “Эрдэнэ монгол” ХХК-ийн санхүүжилтээр "Ти Ай Би" ХХК боловсруулж, эх хувийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд гардуулж өгсөн юм.
Тус чиглэлийн 222.7 км автозамын ажлын зураг төсвийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна.