ЗАВХАН: Явуугийн бууцанд төрсөн шүлгүүдээр ном гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-17 17:27:23

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Бэгзийн Явуухулангийн төрсөн бууцанд тэрлэсэн зохиолчдын шүлгүүдийг эмхэтгэж ном хэвлүүлжээ.


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойг Завхан аймаг 2019 онд үр дүнтэй тэмдэглэжээ. Энэ үеэр яруу найргийн наадамд оролцсон зохиолч яруу найрагчид Б.Явуухулангийн төрсөн бууц Ар амны тасархайд очиж шүлэг бичиж үлдээсэн байна.


Эдгээр шүлгүүдийг эмхэтгэж “Тасархайн бууцны шүлгүүд” нэртэй яруу найргийн номыг хэвлүүлэн гаргалаа.


Монголын сор болсон үе үеийн яруу найрагчид хуран чуулж, их Явуугийн бууцанд зочлохдоо сэтгэгдлээ яруу найраг болгон үлдээсэн нь үнэт өв юм.


Энэхүү эмхэтгэл бүтээлд Монголын зохиолч, яруу найрагч, сэтгүүлчдийн 90 гаруй бүтээл гар бичмэлийн хамт орсноороо онцлогтой, үнэ цэнтэй бүтээл болж уншигчдын гарт очиж байна.


Номыг Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар батлагдсанҮндэсний бахархал, монгол өв соёлүйл ажиллагааны хүрээнд Завхан аймгийн Утга зохиолын нэгдэл, Алдархаан сумын Соёлын төв, Соёл урлагийн газар хамтран бүтээсэн гэж Завхан аймгийн Утга зохиолын нэгдлээс мэдээлэв. 


Төрийн шагналт, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн,

яруу найрагч Ц.Бавуудоржийн Ар амны тасархайн бууцанд бичсэн шүлэг 2019 он


Болор цомын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюушийн Ар амны тасархайн бууцанд бичсэн шүлэг 2019 он


Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Нямжаргалын Минжинсайханы

 Ар амны тасархайн бууцанд бичсэн шүлэг 2019 он


相关新闻