ОРХОН: Энэ жил 11500 тонн байгалийн хадлан бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Орхон аймаг энэ жил 11500 тн байгалийн хадлан бэлтгэхээс 3500 тн-ыг өөрийн аймгаас, 8000 тн-ыг зэргэлдээ аймаг, сумаас бэлтгэж байна.
Засгийн газрын 2024 оны 28 дугаар тогтоолоор Орхон аймаг аюулгүйн нөөцдөө 130 тн өвс, 85 тн
тэжээл бэлтгэх
ёстой. Өнөөдрөөс өвсөө нөөцөлж, хадгалж эхэлжээ.
Энэ өвөл аймгийн хэмжээнд 176.1 мянган толгой мал өвөлжиж, 48.4
мянган толгой малыг эдийн засагт эргэлтэд оруулна.