БАЯНХОНГОР: Цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-15 13:34:45

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн ихэнх нутгаар цас орж, хангайн уулархаг нутгаар цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа үүсэхийг анхааруулж байна. Мөн энэ сарын 18-нд хангай, хээр талын нутгаар цас, зарим газраар нойтон цас орно.

Энэ сарын 17-нд говийн нутгаар салхи 10-12 м/с, зарим үед 15 м/с хүрч ширүүсч явган шуурга шуурна. 18-наас хүйтэрнэ.

Агаарын температур энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө 0 градусаас -5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +8...+13 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.

相关新闻