Газраа чөлөөлсөн 140 өрхийг орон сууцанд түр суурьшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-10-17 16:14:47

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамарч газраа чөлөөлсөн ч орон сууцанд орж чадаагүй 366 өрх байгаагийн 140 гаруй өрхийг түр орон сууцанд суурьшуулах шийдвэрийг НИТХ-ын Тэргүүлэгчид гаргав. 

Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө бүртгэж авах тухай, Ази-Европын чуулга уулзалтын дурсгалд зориулсан “Тэнгэрийн өрх” хөшөө байршуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Хямд өртөгтэй орон сууц”-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр “Баярс констракшн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулан ажилласан. Тус гэрээний дагуу “Баярс констракшн” ХХК ажлаа гүйцэтгэсэн тул нийт 8 тэрбум 667 сая 690 мянган төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын данс бүртгэлд бүртгэхээр болсон бөгөөд тус компани 1-12 давхарын 132 айлын орон сууцны барилга байгууламж, гадна тохижилт, зоорийн давхарыг барьж ашиглалт оруулжээ. 

 Б.Заяа 

 

相关新闻