ХӨВСГӨЛ: Мөрөн сумын хэрэглэгчдийн 40 гаруй хувь нь ухаалаг тоолууртай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Мөрөн суманд 2018 оноос хойш эрчим хүчний хэрэглээг хялбар цахим болгох зорилгоор ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлж эхэлсэн байна.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 20936 цахилгаан эрчим хүч хэрэглэгч байна.
Мөрөн суманд 4393 айл өрх, 400 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүч хэрэглэж нийт хэрэглэгчийн 40 гаруй хувь нь ухаалаг тоолууртай болжээ.
Тодруулбал, 2718 айл өрх өөрийн хөрөнгөөр, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлж 1675 тоолуурыг тавьсан байна.
Ухаалаг тоолуур
нь тоолуураас заалт авах,
хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх, сэргээх зэрэг
үйлдлийг алсын зайнаас операторын түвшинд гүйцэтгэх боломжтой
давуу талтай юм.