ӨНӨӨДӨР: “Сансрын долоо хоног” эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-04 07:16:32

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4. /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 4-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойн хүрээнд “Хууль сахиулах боловсрол” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9999-6206.9100-3848.

10:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. 

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:00 цагт:“Баярлалаа багшаа” аяны талаар хэвлэлийн бага хурал болно.

11:30 цагт:Гэр хорооллын хөгжлийн нам” орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа зарим нэр дэвшигчийн талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд: 

11:00 цагт: Хувийн таксичдыг зохион байгуулалтад оруулж, дэмжих талаар Нийслэлийн АН-аас хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: “Монгол такси” компанийн захирал Э.Тэмүүжин, хувийн таксичдыг зохион байгуулалтад оруулбал түгжрэлийг 40 хувь буурах талаар мөн мэдээлнэ.

13:00 цагт: Улсын II төв эмнэлэгт: Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монголд оношилж, эмчилдэггүй өвчний эмчилгээг эх орондоо нэвтрүүлж, нутагшуулах зорилгоор БНХАУ-ыг зорих гэж байгаа эмч нарын ээлжит багийнхныг хүлээн авч уулзана. Утас: 91108-333, 89119482, 9112-1060.

14:00 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: Улаанбаатар хотын Худалдааны танхим, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран “Эрүүл хүнс, нийтийн хоол” сэдэвт бизнес уулзалт, мастер тогоочдын цугларалт зохион байгуулна. Утас: 9999-5606. 7700-3883.

15:00 цагт: “Мишээл Экспо”- төвд: "Эрүүл мэндийн технологи-Олон улсын экспо-2024" үзэсгэлэн нээгдэнэ. 

-Хүүхэд, залуучуудад зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн "Дэлхийн сансрын 7 хоног” үйл ажиллагаа орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Уран бүтээлч Э.Жанцанхоролын “Хоёр дахь ургалт” бие даасан үзэсгэлэнгээ ЛХАМ галерейд үргэлжилж байна.






相关新闻