"Монгол ширэм" төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-17 10:28:03

Дорноговь аймгийн Айраг суманд “МДМУ”, “МОНЗОЛ”ХХК хамтран  "Монгол ширэм" төслийг 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэллээ.

Энэ бүтээн байгуулалтыг эхлэхийн тулд гүйцэтгэгч компани сүүлийн хоёр жилийн турш судалгаа шинжилгээний ажил, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийх, орон нутагтаа хамтран ажиллах, ажлын байранд орон нутгийн ард иргэдийг авч ажиллуулах зэрэг бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Ширэм хайлуулах үйлдвэрт түүхий эдийг боловсруулж ширэм, ган бэлдэц бэлтгэх бөгөөд бэлэн болсон бүтээгдэхүүнээр цутгуурын үйлдвэрт машины эд анги тахир гол, хуваарилагч гол, холхивч хамгаалагч, тоормосны диаметр, араа, шанаганы шүд, барилгын арматур болон бусад цутгамал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аж.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор 252 ажлын байр шинээр бий болох бөгөөд үүнд орон нутгийн иргэд түлхүү ажиллах төдийгүй сумын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөх чухал бүтээн байгуулалт  болно гэж  албаны хүн өгүүлэв.

Ширэм бол төмрийн хайлшийн нэг бүлэгт багтах ашигт малтмал бөгөөд жоншны эх орон гэгдэх Айраг сумын нутагт элбэг байдаг аж. 

Х.Эрдэнэбулган

相关新闻