Шигэрү Ишибаг Японы Ерөнхий сайдаар томиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-01 15:52:53

ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 1 /NHK/. Мягмар гарагт парламентад болсон санал хураалтаар Японы хууль тогтоогчид Шигэрү Ишибаг Ерөнхий сайдаар томиллоо. Ишибагийн удирдсан Либерал-ардчилсан нам /ЛАНпарламентын дээд болон доод танхимд олонх болж буй эвслийг тэргүүлж байгаа юм.


Өдгөө 67 настай Ш.Ишиба Батлан ​​хамгаалахын сайд зэрэг хэд хэдэн албан тушаалыг хашиж байснаас гадна ЛАН-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байжээ. Ерөнхий сайдын албан тушаалаасаа бууж буй Фүмио Кишида улс төрийн хандивын дуулианы улмаас ЛАН-ын даргад дахин нэр дэвшихгүй гэдгээ наймдугаар сард мэдэгдсэн юм.


Өнгөрсөн баасан гарагт ЛАН-ын даргын сонгуульд ялсан Ш.Ишиба мягмар гаргийн орой шинэ Засгийн газрыг албан ёсоор бүрдүүлнэ. Дараа нь тэрбээр хэвлэлийн бага хурал хийж тэргүүлэх чиглэлүүдээ танилцуулж, Засгийн газрын анхны хуралдаанаа хийх ажээ.



相关新闻