ХӨВСГӨЛ: Дүрслэх урлагийн багш нар байгальд чадавхжуулах хээрийн дадлага хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-30 14:41:47

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Дүрслэх урлагийн багш нарын чадавхжуулах хээрийн дадлага сургалт Цагаан-Уул суманд боллоо.


Дадлага сургалтад 20 байгууллагын 21 багш сурган хүмүүжүүлэгч оролцож өөрсдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ Цагаан-Уул сумын бага сургуулийн ханын чимэглэлийг зурж тохижуулж өгчээ.


Энэ нь сургуулийн тохижилтод эергээр нөлөөлж, хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдсэн байна.


Мөн Цагаан-Уул сумын Оргомчийн булан, Нүхт хад зэрэг үзэсгэлэнт газруудад дүрслэх урлагийн багш нар байгалийн сайхныг зохиомжилж дүрслэн зурж, хамтран ажиллаж мэдлэг, чадвараа дээшлүүлэн, бүтээлч арга барилд суралцсан үр дүнтэй сургалт болсныг багш нар онцолж байлаа.

 



相关新闻