Умард Солонгосын пуужингийн туршилт бүтэлгүйтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /NHK/. Умард Солонгос нь өчигдөр буюу бямба гарагт баллистик пуужин харвах оролдлого хийсэн бөгөөд энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, өдөөн хатгалга хийсэн хэрэг юм гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдэв.
Умард Солонгос өчигдөр “Мусудан” дунд тусгалтай баллистик пуужин хөөргөх гэсэн боловч амжилтгүй болсон гэж АНУ-ын цэргийнхэн мэдэгдсэний дараа БНСУ-ын Нэгдсэн штабын дарга нарын газар дээрх мэдэгдэлийг хийжээ.
Өнгөрсөн зургадугаар сард Умард Солонгос нутгийнхаа зүүн хэсгийн Вонсан хотын ойролцоох пуужин хөөргөх талбайгаас хоёр “Мусудан” пуужин хөөргөсөн билээ. Тэдгээрийн нэг нь агаарт 400 орчим км нисэж яваад Японы тэнгист унажээ.
Умард Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хийсэн туршилтуудынхаа үр дүнд “Мусудан” пуужингийн хөдөлгүүрт технологийн дэвшил хийсэн гэж БНСУ-ын Нэгдсэн штабын дарга нарын газар мэдэгдэлдээ онцоллоо.
Д.Нямтулга