Дархлаажуулалтын арав хоног өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-14 14:38:14

Дархлаажуулалтын 10 хоног Дундговь аймагт  90- ээс дээш хувийн хамрагдалттай явагдаж дууссаныг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ удаагийн дархлаажуулалтын аяныг Монгол Улсын Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Гепатитын В вирусын халдвараас сэргийлье” уриан дор явуулсан юм.

Дархлаажуулалтад Зэвсэгт хүчний 274-р анги болон аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид хамрагдсан байна. Алба хаагчид элэгний Е вирусын илрүүлэг оношлогоо хийлгэж, вирусын халдваргүй тохиолдолд урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн бөгөөд нийт 140 гаруй алба хаагч буюу вакцин хийлгэх шаардлагатай алба хаагчдын 98 хувь нь  дархлаажуулалтад хамрагджээ.

Мөн үндэсний товлолоос хоцорсон 15 хүртэлх насны 102 хүүхдийн 97 хувь нь, сахуу, татрангийн эсрэг хоёрт вакцин хийлгэх насны 1729 хүүхдийн 95.6 хувь нь энэ удаагийн дархлаажуулалтад тус тус хамрагдсан байна.

Т. Отгонтуяа         

 

相关新闻