Болор цом Завханд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-13 13:44:10

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” 34 дэх удаагийн наадам Завхан аймгийн Улиастай сумд болохоор тогтжээ.

Тус наадмыг өмнө нь Архангай, Орхон, Төв аймагт зохион байгуулж байсан бол энэ жил Завханд зохиохоор болсон нь яруу найрагт дуртай ард түмэнд улам хүртээмжтэй болгож буйн илрэл юм. Мөн санхүүжилтийг нь тус аймгуудын нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд ивээн тэтгэдэг болсон нь бай шагналын хувьд ч өндөр болж байгаа юм.

Сонирхуулахад, Болор цом наадмын эзнээр Төрийн соёрхолт Ц.Бавуудорж тодорч байсан бол дэд байрын эзнээр Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш нэрлэгдэж байв. Тэд Завхан нутгаас төрөн гарсан найрагчид юм.

Б.Мягмарсүрэн/Завхан/

相关新闻