ӨМНӨГОВЬ: Даланзадгад дэд станцын хүчин чадлыг нэмснээр агаарын бохирдлыг багасгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-08-29 10:43:47

Даланзадгад, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Даланзадгад дэд станцад “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр 50 МВт-ын хүчин чадалтай трансформаторыг нэмж байрлуулж байна.


Даланзадгад, Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон зэрэг сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг тус станцын өмнөх хүчин чадал нь 20 МВт байсан бол шинээр 50 МВт трансформаторыг байрлуулснаар станцын хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлэх юм.


1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 50 МВт трансформаторыг байрлуулснаар Даланзадгад хотын агаарын бохирдлыг багасгахад онцгой нөлөөтэйг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж онцоллоо.


Трансформатор хариуцсан засварын инженер Д.Баттулга

-Даланзадгад хотын 110-35-10 МВт-ын дэд станцыг анх 2013 онд 20 МВт-ын хүчин чадалтай байгуулж байсан. Харин түүнээс хойш Өмнөговь аймгийн хүн ам өсөж, станцын хүчин чадал гүйцэхгүй болсон юм. Энэ нөхцөл байдлаа 2023 онд Өмнөговь аймгийн удирдлагуудад танилцуулснаар саналыг түргэн шуурхай хүлээн авч ийнхүү 50 МВт-ын трансформаторыг нэмж байрлуулах ажлыг хийж байна. Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай явж байгаа. Удахгүй бүрэн хүчин чадлаараа ажиллахад бэлэн болно.

相关新闻