ӨМНӨГОВЬ: Багш, сурагчдын дунд математик, байгалийн ухааны хичээлээр өдөрлөг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын багш нарын 59, дэлхийн багш нарын 31 дэх жилийн баярыг угтан математик байгалийн ухааны хичээлийг сонгон судалж байгаа суралцагчдыг хамруулан өдөрлөгийг 2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийг “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн санхүүжилтээр сурагчдыг багш
мэргэжилд дуртай болгох, багш нарын гаргасан амжилтыг алдаршуулж, үзэсгэлэн
гаргах, математик байгалийн ухааны туршилтат хичээлийг олон хэлбэрээр турших
зэрэг нөлөөллийн ажлыг хэрэгжүүлжээ.
Өдөрлөгт Даланзадгад сумын долоон сургуулиас сонгогдсон 8-12 дугаар ангийн 176 суралцагч оролцжээ.
Сургууль
бүр ахлах ангийн суралцахуйн зорилтын хүрээнд 2-3 туршилтыг хийж, зарим туршилтыг
сонгон судлах хичээлийн суралцагчид өөрсдөө хийж үр дүнг ярилцсанаараа онцлог боллоо.
Өдөрлөгт
Ханхонгор, Булган сумын багш нар оролцож туршлага судласан бөгөөд туршлагаа түгээн дэлгэрүүлж буй 56 багшид баяр
хүргэж батламж гардуулжээ.
Түүнчлэн
математик, байгалийн ухааны судлагдахуунтай холбоотой АХА тэмцээн зохион
байгуулж, тэргүүн байрт Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн 10 дугаар
ангийн суралцагч Б.Раднаабазар, дэд байрт нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн
суралцагч А.Дорж, гутгаар байрт нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн суралцагч
О.Цэлмүүн нар эзэлсэн байна.
Цаашид
жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг багш, сурагчид хүсжээ.