СҮХБААТАР: Зам засварын ажил оройтож эхэлсэн ч ирэх сард дуусгахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-28 13:54:57

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн төв дотор зам засварын ажил эхэллээ. Авто зам засвар, арчлалтын Талын зам ТӨК уг ажлыг гүйцэтгэж байна. 220 сая төгрөгийн төсөвтэй засварын ажлыг ирэх 9 дүгээр сард багтаан дуусгахаар гэрээнд тусгажээ.


Сургууль, цэцэрлэгийн ажил эхэлвэл замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ. Яг энэ үетэй зэрэгцэн засвар хийгдэж байгааг иргэд шүүмжилж байгаа. Мөн 2-3 хэсэг газарт шинээр тавих ажил хийгдэж байгаа. Уг нь зам засварын ажлыг эрт хийхээр төлөвлөж, хоёр ч удаа тендер зарлахад компани оролцоогүй. Үүний улмаас хугацаа алдсан гэж байна. Улмаар орон нутгийн Талын зам ТӨК-аас ирүүлсэн саналын дагуу шууд гүйцэтгэх гэрээг АЗДТГ-тай байгуулж, засварыг эхлүүлэхээр аймгийн Онцгой комиссын хурлаар шийдвэрлэсэн тухай аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга Х.Энхцэцэг мэдээллээ.


Баруун-Урт сум тойргийн тав болон туслах замуудтай. Эдгээр замд 1550 м.кв эвдрэл үүсээд байгаа юм.  

相关新闻