СЭЛЭНГЭ: Сэлэнгийн сайхан нутгийг нэг өдрийн аяллаар үзэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-08-26 08:13:09

Сүхбаатар, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг нэг өдрийн аялалаар үзэх боломж бий.

 

Ийм сонирхолтой иргэд Улаанбаатар хотоос оройн 20.50 цагийн галт тэргэнд сууж, өглөө 5.30 цагт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод бууна.

 

Аялагч таныг тав тухай аяллын машинууд тосон авч, бүтэн өдрийн турш аялуулах болно.  

 

Сэлэнгэ нутагт ирснээр Сайханы хөтөл хэмээх үзэсгэлэнт газарт очиж Орхон, Сэлэнгийн бэлчирийг тольдохын ялдамд “Ээж мод”-ноо хүслээ даатгаж, Хувьсгалын өлгий нутаг Алтанбулаг сумаар орж, Хувьсгалын музей үзнэ.

 

Мөн зам зуураа “Эрсэн хүнээ олсон тул энд буудаллая” хэмээсэн Их эзэн Чингис хааны бууж мордсон гайхамшигт “Буур хээр”-ийн хөндийгөөр аялж, Оргилдог булаг, Тужийн нарсны үзэсгэлэнг тольдон бишрэх болно.

 

Мөн аймгийн төв Сүхбаатар хотод бяцхан аялал хийж, “Гэрэлт цогцолбор”-т саатан морилж, амтат хоол, хүйтэн ундаа, төрөл бүрийн кофе шимэхийн зэрэгцээ Хулан хатны хөшөөг сонирхон Орхон түшээ мөрний долгиог ширтэж, цэвэр тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалах нэг өдрийн аялал таныг хүлээж байна.

 

相关新闻