Балид болсон халдлагын хохирогчдыг дурсгалыг хүндэтгэлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАЛИ. /NHK/. 2002 онд Индонезийн Бали аралд тэсрэх бөмбөг ашиглан үйлдсэн террорист халдлагуудад өртөж амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо. Уг халдлагын улмаас 200 гаруй хүн амиа алджээ.
Хохирогчдын төрөл садан болох 200 орчим хүн өчигдөр террорист халдлага болсон газарт цуглан нэг минут дуугүй зогсч, хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ.
Халдлагуудыг мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн ахлах ажилтны хувиар удирдсан Бали мужийн захирагч Мэйд Мангку Пастика мэдэгдэхдээ, цаашид хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийг бататгах замаар энх тайван байдлыг хамгаалахаа илэрхийлсэн байна.
“Жемаа Исламия” бүлэглэлийн босогчид 2002 оны 10 дугаар сарын 12-нд Бали арлын хөл хөдөлгөөнтэй дүүрэгт бөмбөг дэлбэлж, 202 хүний амийг хөнөөсөн билээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь гадаадын жуулчид байжээ.
Д.Нямтулга