Бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-12 20:44:22

Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймагт малын тоо, толгой тогтмол өссөнөөс 2016-2017 онд өвөлжиж, хаваржих малын тоо бодит бэлчээрийнхээ даацаас хонин толгойд шилжүүлснээр 845.7 мянган толгойгоор хэтэрчээ.

Зуншлагын байдал өнгөрсөн 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 орчим хувьд гандуу байв. Энэ зун ихэнх сумдаар зуншлага хэвийн байсан ба мөн сарын дунд болон сүүлчээс эхлэн говь, хээр талын бүсийн нутгаар гандуу байдалтай байжээ. Өөрөөр хэлбэл, нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж мэргэжлийн хэлж байна.

Харин нутгийн 20 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байгаа аж.

                                                                                                                               Б.Мөнхзул

相关新闻