ОРХОН: “Үдийн цай” хөтөлбөрт 11250 сурагч хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны наймдугаар
сарын 20 /МОНЦАМЭ/. Энэ жил боловсролын салбарт улсын төсвөөс 12 ажилд 26.9
тэрбум, тоног төхөөрөмжид 3.2 тэрбум, орон нутгийн төсвөөс 1.4 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт хийжээ.
Сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжүүдийг шинэчилж урсгал
засваруудыг хийж дууссан байна.
Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 11250 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт
хамрагдана. Сургууль, цэцэрлэгийн ахлах тогооч, туслах тогооч, туслах багш нар
хамар, залгиурын арчдас, нян, тээгч илрүүлэх, цагаан хорхой, сүрьеэ зэрэг зургаан
төрлийн шинжилгээ, цэцэрлэгийн ахлах багш нар бамбай булчирхайн даавар, хеликобактери
илрүүлэх, дууны хөвчийн шинжилгээнд хамрагджээ.
Төрийн өмчийн 37 цэцэрлэгт мужаан, цахилгаанчин, нягтлан бодогч зэрэг 76
ажлын байр, ерөнхий боловсролын сургуульд 15 мэргэжлээр 68 ажлын байранд сонгон
шалгаруулалт зарлаад байна.