ОРХОН: Төрийн албаны ерөнхий шалгалтад 20 иргэн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. 2025 оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 17, 18-нд таван ээлжээр зохион байгууллаа.
Орхон аймгийн хувьд төрийн 82 байгууллагад нийт 5002 төрийн албан хаагчид ажилладаг бөгөөд төрийн албаны дутагдалтай албан хаагчдийг хангах зорилгоор төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны салбар зөвлөлөөс тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Шалгалтад нийт 77 иргэн оролцохоор бүртгүүлснээс 63 иргэн оролцож, 20 иргэн тэнцжээ.
Ерөнхий мэдлэгийн шалгалтад 28 иргэн буюу 44.4 хувь, монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 27 иргэн буюу 42.9 хувь нь, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 20 иргэн буюу 31.7 хувь нь тэнцлээ.
Энэ удаагийн ерөнхий шалгалт ямар нэгэн өргөдөл гомдолгүй, цахилгааны болон интернэт сүлжээний доголдолгүй, цаг хугацаандаа явагдаж дууслаа гэж ТАСЗ-ийн Салбар комиссоос мэдээллээ.