ӨМНӨГОВЬ: Хүүхдийн гадаад хэлний мэдлэгийг тусгай хөтөлбөрөөр хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-08-14 21:32:41

Даланзадгад, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуусыг хөгжүүлэх төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.

 

Тодруулбал, “Мөрөөдөлдөө хүрэх алхам-2” төсөл буюу “Корем” олон улсын зуслангийн манлайллын хөтөлбөрт Даланзадгад сумын  зургаан сургуулийн 150 сурагчийг хамруулж байгаа юм. Сурагчид Өвөрхангай аймгийн Хархорин суманд очиж, манлайллын хөгжлийн чиглэлээр англи хэл дээр суралцахаас гадна экологи байгаль орчин, дуу хөгжим, спортын хөтөлбөрт хамрагдан өөрийгөө хөгжүүлж байна. Хөтөлбөрийн үеэр “Корем” олон улсын зуслангийн багш, эрдэмтэн профессорууд, хоол зүйч, тогооч нар урилгаар ирж ажиллаж байна.

 

Амжилттай суралцсан шилдэг сурагч ирэх жил Бүгд Найрамдах Солонгос Улсын “Talant” зусланд амрах бөгөөд тус зуслангийн шилдэг сурагчаар шалгарвал БНСУ-ын урлагийн сургуульд урилгаар суралцах эрхийн эзэн болох юм.

 

Өмнөговь аймгаас англи хэлний 10 багш сурагчдаа хариуцан ажиллаж, тусгай хөтөлбөрөөр сургалтад давхар хамрагдан суралцаж байна. 

相关新闻