ЗАВХАН: Өрх толгойлсон эцэг эхийн 75 хувь нь эмэгтэйчүүд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд өрх толгойлсон эхчүүдийн тоо их байна.
Аймгийн хэмжээнд 4274 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 75 хувь нь өрх толгойлсон эхчүүд байна.
Аймгийн хэмжээнд нийт байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй 452 хүний 51.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 41.9 хувь нь 65 түүнээс дээш настай эмэгтэйчүүд, 18-64 насны эмэгтэйчүүд 38 хувийг нь эзэлж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгосон хөгжлийн бэрхшээлтэй 1528 хүний 40.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэтгэвэр, тэтгэмж тогтоогоогүй 55 ба түүнээс дээш настай 112 иргэний 63.3 хувь нь эмэгтэйчүүд байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох
тухай хуульд тусгаснаар тэтгэмж авах эрхийг дараах байдлаар тодорхойлжээ.
3.1.4 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй ба хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгазлан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна гэжээ.