ДУНДГОВЬ: Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Сэнжит хадны домог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-08-13 16:48:31
altantogos

Мандалговь, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвөөс урагш 5 орчим км зайд Онги голын эрэг дагуу байгаль эхийн өвөрмөц нэгэн бүтээл “Сэнжит хад” байдаг.  


Олон сая жилийн нар салхины нөлөөгөөр үүссэн байж болох уг хад нь зориуд нүхэлсэн мэт тогтоцтой, хүн босоогоороо багтахаар хадан сэнж бүхий боржин чулуун хадан цохио юм.


Нутгийн ард иргэд уг хадыг эртнээс сүслэн шүтэж, "Сэнжит хайрхан" хэмээн нэрлэж, цай сүүнийхээ дээжийг өргөн дээдэлдэг байна.  


Автай сайн хан говь нутагт ан гөрөө хийж яваад мориноосоо буун уях газар олдоогүй тул ойр байсан нэгэн хадыг ташуураар ёврон нүхэлж, морио уяснаар Сэнжит хад үүссэн гэх домог нутгийн иргэдийн яригддаг юм.


Онгийн голын эрэг дагуу өөр нэгэн Сэнжит хад Өвөрхангай аймгийн Баянгол суманд байдаг.

相关新闻