БУЛГАН: Үерийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Булган аймгийн төвд 2024 оны долоодугаар сарын 31-нд тур зуурын усархаг борооны улмаас усанд автсан аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхүүдийг үерийн эрсдэлээс хамгаалан ажиллаж байна.
Булган сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хатанбаатар Магсаржавын 4 дүгээр гудамж, Энэбишийн 3 дугаар гудамж, Гурилын үйлдвэрийн 1 дүгээр гудамжны айл өрхүүд рүү үерийн ус их хэмжээгээр орсныг Булган сумын Онцгой комисс, “Булган АЗЗА” ОНӨ ХХК –иас хариу арга хэмжээ авч, үерийн усны голдирлыг өөрчлөн үерийн суваг руу урсгаж байна.
Цаашид усархаг
болон дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэд
үерийн эрсдэлээс өөрсдийгөө болон эд хөрөнгөө хамгаалах урьдчилан сэргийлэх
арга хэмжээ авахыг Булган сумын Онцгой комиссоос анхаарууллаа.