БУЛГАН: Хүндэт тугийг дараагийн наадам зохион байгуулах талд хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. "Алтаргана-2024" олон улсын XV их наадмыг Булган аймагт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Дараагийн "Алтаргана-2026" XVI их наадмыг ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо зохион байгуулахаар болж хүндэт тугийг гардуулан өглөө.
1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд наадмыг анх удаа зохион байгуулж эхэлснээс өнөөг хүртэл олон улсын наадам болж өргөжсөн байна.
Алтаргана наадам болж байсан аймаг, сумд
1994 онд Хэнтий аймаг, Дадал сум
1996 онд Хэнтий аймаг, Биндэр сум
1998 онд Хэнтий аймаг, Батширээт сум
2000 онд Дорнод аймаг, Дашбалбар сум
2002 онд Ага тойрог
2004 онд Дорнод аймаг, Чойбалсан хот
2006 онд Бүгд Найрамдах Буриад улс, Улаан-Үд хот
2008 онд Эрхүү хот
2010 онд Улаанбаатар хот
2012 онд Агын Буриадын тойрог, Ага хот
2014 онд Хэнтий аймаг, Дадал сум
2016 онд Улаан-Үд хот
2018 онд Эрхүү хот
2020 онд Улаан-Үд хот
2022 онд Агын Буриадын тойрог, Ага хот
2024 онд Булган аймаг
Дараагийн наадмыг 2026 онд Улаан-Үд хотод зохион байгуулахаар боллоо.