ХОВД: Халх эмэгтэйн толгойн гоёлыг хөөмөлдөх аргаар бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-30 13:30:23

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейд 3000 гаруй ховор үзмэр бий. Үүний нэг бол халх эмэгтэйн толгойн гоёл.

Уг толгойн гоёлыг 19 дүгээр зууны эхэн үед монгол дархан \гар урчууд\ хөөмөлдөх арга ашиглан өвөрмөц хээ угалз гарган бүтээжээ.

 

Тодруулбал, мөнгийг хайлуулж хэвэнд цутгасан ба дээр нь алтаар нарийн хээ урлаж, шүрээр чимэглэсэн байна.

 

Энэ толгойн гоёлыг Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошууны ноён Маньбазарын охин Бундар хэрэглэж байсан бөгөөд 1972 онд Ховд аймгийн музейн үзмэр болгожээ.

相关新闻