БУЛГАН: “Буриад хувцас, ёс заншил ба орчин үе” уралдаанд 36 загвар зохион бүтээгч оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган. 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Алтаргана-2024” олон улсын XV наадмын хүрээнд “Буриад хувцас, ёс заншил ба орчин үе” уралдаанд Булган, Орхон, Хэнтий, Дорнод аймгаас гадна Эрхүү, ОХУ-ын Агийн буриад, Улаан-Үд хотоос 36 загвар зохион бүтээгч, орос, буриад, монголын 143 загвар өмсөгч оролцлоо.
Тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж, 1-р шатанд бүтээлийн хийц, оёдол, материал, 2-р шатанд загварын үзүүлбэрээр дүгнэжээ.
Уралдааныг 4 төрлөөр зохион байгуулсан ба уламжлалт хувцасны загвар зохион бүтээгчийн төрөлд 41-66 насны 8 загвар зохион бүтээгч нийт 73 хувцас, орчин үеийн хувцасны загвар зохион бүтээгчийн төрөлд 16-66 насны 14 загвар зохион бүтээгч 82 хувцас, өдөр тутмын хувцасны загвар зохион бүтээгчийн төрөлд 16-69 насны 9 загвар зохион бүтээгч нийт 67 хувцас, авангард хувцасны загвар зохион бүтээгчийн төрөлд 14-46 насны 11 загвар зохион бүтээгч 55 хувцас зохион бүтээгч өрсөлдөж дараах байруудыг эзлэв.
1. Уламжлалт
хувцасны загвар зохион бүтээгч
1-р байр
Болотова Цыбжит Цыреновна “Элинсэгэйм заяаhан харгы” загвар /Забайкальский
край, Дульдургинский район, с.Дульдурга/
2-р байр
Харгаева Юлия Борисовна “Ёхор“ загвар /Иркутькая обл, п.Усть-Ордынский/
3-р байр Цындымеева Янжима Дашицырновна, Донирова Цындыма Гомбожаповна нарын “Алтан зүү” загвар /Забайкальский край, п.Агинское/
2. Орчин үеийн
хувцасны загвар зохион бүтээгч
1-р байр
Цыбикова Дарима Чингисовна “Сэлэнгийн долгионууд” загвар Улаан-Үд, Республика
Бурятия
2-р байр
Мөнхтөрийн Хэрлэн-Ундрал “Хөх язгуур” загвар /Хэнтий аймаг, Дадал сум/
3-р байр Жамбалдоржиева СОЕЛМА Бальжинимаевна “Тэрэнги” ягаан сэсэг загвар /Забайкальский край, Могойтуйский район/
3. Өдөр тутмын
хувцасны загвар зохион бүтээгч
1-р байр
Золотоева Юлия Ниловна, Шидэ Найданова нарын загвар /Улаан-Үд/
2-р байр
Дугаржапова Туяна Басагадаевна "Басагаадайн басагад” загвар,
/Забайкальский край, Дульдургинский район/
3-р байр
Балданова Роза Владимировна “Летние мелоды-зуны аялгуу” /Забайкальский край,
п.Агинское/
4. Авангард
хувцасны загвар зохион бүтээгч
1-р байр
Тудупова Лена Корниловна “ Элэнцийн замаар” загвар /Забайкальский край,
Агинский район/
2-р байр Бунаев
Сергей Геннадьвич, Николаева Ольга Николаевна "Нити времени"
коллекция "Дэлхэйн баялнг" загвар /Иркутская область Ольхонский
район/
3-р байр
Санжиева Ирина Ильинична “Үдийн манан” загвар /Улаан-Үд/ нар тус тус эзэллээ.
Тэмцээний
ерөнхий шүүгчээр:
Батаагийн Батжаргал /Монголын хувцасны дизайнеруудын холбооны тэргүүн, Урлах эрдэм дээд сургуулийн
зөвлөх багш, савхин хувцасны "Би Энд Би Эс" ХХК-ийн захирал/
Шүүгчээр:
Цыбикова Цыденжаб Цыбендоржиевна ОХУ-ын Засгийн газрын “Орос сэтгэл” шагналын эзэн,
Буриадын Агийн тойргийн Соёлын гавьяат зүтгэлтэн
Жаргалсайханы Орхонтуул /БШУГ-ын дүрслэх урлаг, зураг зүй, дизайн технологийн боловсрол
хариуцсан ахлах арга зүйч, гутал, жижиг савхин эдлэлийн дизайнер зохион
бүтээгч, “Булган модель” сургалтын төвийг үүсгэн байгуулагч, БТА, Боловсролын
удирдлагын ухааны магистр/
Баасандоржийн Найрамдал /Erdenet model агентлагийг үүсгэн байгуулагч, Мисс Монголиа холбооны
төвийн бүсийн төлөөлөгч, Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын гоо зүйн
багш /
Б.Сувд ӨМӨЗО-ы
“Буриад хувцас уламжлал ба орчин үе” загвар зохион бүтээгчдийн бүтээлийн
уралдааны шүүгч
Сарапулов Игорь Вячеславович – Бүгд Найрамдах Буриад улсын П.И.Чайковскийн нэрэмжит “Урлагийн
коллеж”-ийн хувцасны дизайнер.
Куклин Эдуард Александрович Эрхүү мужийн “Буриад хувцас уламжлал ба орчин үе” загвар зохион бүтээгчдийн бүтээлийн уралдааны шүүгчээр ажиллалаа.