Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 12 хувиар давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-11 16:33:11

 Дундговь аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2016 оны эхний 9 сарын байдлаар 19 тэрбум 434 сая төгрөг болж, урьд оны энэ үеийнхээс 9.4 хувиар өссөн байна. Зарлага мөн 18 тэрбум 968 сая төгрөг болж, 8.7 хувиар өссөнийг Нийгмийн даатгалын хэлтсээс мэдээллээ.

Нийгмийн даатгалд 12 мянга 470 гаруй иргэн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэн бөгөөд үүний 17.6 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 31.2 хувь нь төсөвт байгууллагаас 51.2 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн байна. Урьд оныхтой харьцуулахад шимтгэл төлөгчдийн тоо өссөн бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 7 тэрбум 400 гаруй сая төгрөг  болж орлогын төлөвлөгөө 12 хувиар давж биелжээ.

Нийгмийн даатгалын сангаас 15 тэрбум 534 сая төгрөгийн тэтгэвэр  олгосоны 81 хувь нь өндөр настаны, 12 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр байна. Нийт 6320 гаруй иргэн тэтгэвэр авчээ.

Т. Отгонтуяа

相关新闻