БУЛГАН: Наадмын 3 өдөрт 660 м.куб хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-29 09:32:17

Булган 2024 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дэлхий дахинаа тархан суурьшсан буриад түмний “Алтаргана-2024” олон улсын наадмыг Булган аймагт 3 өдөр зохион байгууллаа.


Наадмаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 16 албан хаагч, 14 байгаль хамгаалагч 6 байршилд орчны бохирдол, хог хаягдлаас сэргийлэх хяналт тавьж, иргэдэд зөвлөмж хүргүүлж ажиллалаа.


Орчны бохирдол үүсэхээс сэргийлж ангилан ялгах зааварчилгаа бүхий 100 хогийн сав, 70 зөөврийн  жорлон байршуулжээ.


Наадмын 3 өдөрт 660 м.куб хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөжээ.


Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн SPRIM төслийн дэмжлэгтэйгээр сайн дурын сурагчид хог ангилан ялгах мэдээлэл сурталчилгаа хийж, наадмын төв талбайн хуванцар авах цэг болон явуулын цэгээр дамжуулан нийт 2 тонн хуванцар цуглуулж дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэхээр ажиллаж буйгаа Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар мэдээлсэн бол наадамчид хоггүй цэвэрхэн сайхан наадсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 














相关新闻