БУЛГАН: “Алтаргана-2024” наадмын “Алтан цаг” сэтгүүлчдийн бүтээлийн шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-30 09:36:59

Булган, 2024 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Алтаргана-2024” олон улсын XV дугаар их наадмын “Алтан цаг” сэтгүүлчдийн бүтээлийн уралдааныг 6 төрлөөр зохион байгууллаа.


Тэмцээнийг Цэцэг Түмүровна Түмүрова /Өвөр байгалийн хязгаар/, Васыльева Татьяана Викторовна /Эрхүү, Норжмаа Цыпекова /Улаан-Үд/, Г.Алтанцэцэг /Булган аймгийн ЗДТГ-ын ХМОНХА-ны дарга/, Д.Нарантуяа /МҮОНРТ-ийн редактор/, Ц.Адъяа /МҮОНРТ-ийн зураглаач/, Л.Туяана /AIST GLOBAL телевизийн редактор/ нар шүүгчээр ажиллав.


“Алтан цаг” сэтгүүлчдийн бүтээлийн уралдаанд 37 редакц, телевиз, радиогийн 75 бүтээл өрсөлдөж дүнгээ гаргалаа.


Буриад хэлээр хэвлэгддэг редакцийн шилдэг бүтээл төрөлд:

1 дүгээр байр: Толон

2 дугаар байр: Буряад үнэн

3 дугаар байр: Усть-ордын Үнэн


Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд "Буриад соёл"-ын тухай гадаад хэлээр хэвлэгдсэн шилдэг бүтээл төрөлд:

1 дүгээр байр: Васильева Татьяна

2 дугаар байр: Бабуева Нордоп

3 дугаар байр: Иршутов Антон


Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд буриад хэлээр хэвлэгдсэн шилдэг бүтээл төрөлд:

1 дүгээр байр: Цыренпова Валентина

2 дугаар байр: Дашеева Октябрина

3 дугаар байр: Цыдепова Намжилма


Гадаад хэлээр гардаг редакцуудын буриадуудын соёлын талаар буриад хэлээр хэвлэгдсэн шилдэг бүтээл төрөлд:

1 дүгээр байр: Толон

2 дугаар байр: Панорама округа

3 дугаар байр: Буряад судлал


Телевизийн шилдэг нэвтрүүлэг төрөлд:

1 дүгээр байр: Дорнод ТВ

2 дугаар байр: Раднаев Виталий Григорывич

3 дугаар байр: Цыденов Жаргал Абидуевич


Радиогийн шилдэг бүтээл төрөлд:

1 дүгээр байр: Болотова Людмила

2 дугаар байр: Манданова Виктория

3 дугаар байр: Г.Норжмаа нар тус тус шалгарлаа.

 









相关新闻