БУЛГАН: "Ардын гар урлал" үзэсгэлэнд 80 гаруй хүн оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. "Алтаргана-2024" олон улсын их наадмын ардын гар урлалын үзэсгэлэнд Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг
болон ОХУ-ын Улаан-Үд хотоос нийт 80 гаруй хүн оролцлоо.
Мөн Алтаргана наадамд зориулж Улаанбаатар хотоос Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн гишүүн байгууллага, үслэг эдлэлийн "Хатан төгөл" ХХК чонон дах, хурган дээлийн дотор, үслэг хүрэм, шуба, үхрийн хөм, хурганы арьс зэрэг бүтээгдэхүүнтэй оролцлоо.