ӨМНӨГОВЬ: Морин хуурын олон улсын наадмын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-22 08:26:53

Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Морин хуурын олон улсын наадмыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

 

Мэргэжлийн морин хуурчдын олон улсын уралдааны тэргүүн байрт 96.5 оноогоор Б.Энх-Амгалан, дэд байрт 95.4 оноогоор Б.Эрдэнэбилэг, гутгаар байрт 95.2 оноогоор Ц.Анхбаяр, тусгай байрт 93.0 оноогоор О.Төмөрхуяг оржээ.

 

Харин морин хуурын олон улсын VII наадмын морин хуур урлаачдын уралдааны тэргүүн байрт П.Сансарболд, дэд байрт А.Цогтсайхан, гутгаар байрт А.Өлзийбат, тусгай байрыг Б.Түвшинбат, Ц.Уранжаргал нар  тус тус эзэллээ.

 




Морин хуур сонирхогчдын олон улсын уралдааны насанд хүрэгчдийн төрөлд тэргүүн байрт 93 оноогоор У.Төгсжаргал, дэд байрт 91 оноогоор М.Имүүжин, гутгаар байрт 89.7 оноогоор Н.Хэнри, тусгай байрт 87.3 оноогоор Б.Брайн нар шалгарсан бол өсвөр насны төрөлд тэргүүн байрт 87.7 оноогоор М.Билэгжаргал, дэд байрт 87.3 оноогоор Б.Пүрэвдаш, гутгаар байрт 85.7 Ким Юн Жун, тусгай байрт 85.2 оноогоор Кавнес Клаб нар тэргүүллээ.


 

Шилдэг концертмейстерээр Б.Энхзул тодорсон бөгөөд “Цэндийн Батчулуун” сангийн нэрэмжит шагналаар Э.Намуун, Европ дахь морин хуурын төвийн нэрэмжит шагналаар А. Долгион, Г.Бэлгүтэй, Хойд Америк дахь морин хуурын төвийн нэрэмжит шагналаар Д.Тулга, Б.Ану-Үжин нарыг шагналаа.

 

Морин хуурын олон улсын наадмын гала концерт болон шагнал гардуулах ёслол долоодугаар сарын 22-ны 16:00 цагт Өмнөговь аймгийн ХЖТ-т болно.

相关新闻