БУЛГАН: Үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-11 13:57:14

Булган, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсэг, Завханы зүүн болон Булганы баруун хэсгээр буюу аялал жуулчлалын гол газруудаар өнөөдөр ахиухан хэмжээний бороо /12 цагт 15-49мм/ орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна.


Энэ сарын 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Булган аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

相关新闻