ДОРНОД: "Шоу халтар" азарга барианд ороход 3 км дутуу байхад нэхэж түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-07-10 18:11:02

Чойбалсан, 2024 оны долдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнодын наадамчин олон уяач нь унаж түрүүлгэсэн азарганд "Шоу халтар" хэмээх нэр хайрлаад амжжээ.


"Шоу халтар" азарга гарсан цагаасаа хөтөлж давхисаар Хийморийн овоон дээрээс хадуурсан юм. Ам нь дийлддэггүй учраас уралдаанч З.Баянбат хүүгийн аав Г.Заанхүү мордож замд нь оруулан, барианд гурван км дутуу байхад 12 азаргыг нэхэн хурдалсан байна.


Эцэг тал нь манлай уяач Б.Цэндбаатарын адууных, эх тал нь Дарьганга угшилтай энэ азаргыг өмнө нь овооны наадамд сойж байсан гэв. 

相关新闻