ГОВЬ-АЛТАЙ: Баяр наадмын өдрүүдэд бороотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тухай цаг уурын байгууллагаас анхааруулав.
Тодруулбал, долоодугаар сарын 8, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 11, 12-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх тухай Говь-Алтай аймгийн ЦУОШТ-өөс мэдээллээ.