БУЛГАН: Алтарганы нээлтэд Монгол-Буриадын урлаг, соёлын алдартай 70 уран бүтээлч оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Алтаргана-2024”
буриад зоны их наадмын соёл, урлагийн үйл ажиллагааг “ON&OFF” продакшн
найруулна.
Буриад
түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалах, өвлүүлэн уламжлуулах
“Алтаргана-2024” их наадмыг долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион
байгуулахаар товлож бэлтгэл ажилдаа ороод байгаа.
Наадамд
дэлхий даяар тархан суурьшсан 30000 гаруй буриад түмэн хүрэлцэн ирнэ гэж
урьдчилсан дүн гараад байна.
Алтаргана
наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй
эхлүүлснээс хойш буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь
удаагаа зохион байгуулахаар болсон нь энэ удаа Булган аймагт тохиож байна.
Энэ
жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад
харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг
даргын Тамгын газар хамтран зохион байгуулахаар болсон юм.
Өнөөдөр “On & Off” продакшны захирал С.Ононбат наадмын нээлтийн үйл ажиллагааг
зохион байгуулах ажлын сценари, төлөвлөгөөг ажлын багт танилцууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол-Буриадын урлаг, соёлын алдарт 70 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд “Хангарьд чуулга”, “Чингис хаан”, “Харанга” хамтлаг, Монголын рок попын алдарт дуучид оролцоно.