БУЛГАН: Төгсөх ангийн сурагчдад танхимын сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ
жил Булган сумын хэмжээнд 346 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаагаас 100
гаруй сурагч ЭЕШ-д бэлтгэн танхимын сургалтад хамрагдлаа.
Төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх, сурагч бүрийн “Сорил-2024” урьдчилсан шалгалтын үр дүнг тодорхой хувиар ахиулах зорилгоор Булган сумын 1 дүгээр сургуулийн математикийн багш Б.Нарангэрэл, физикийн багш Б.Насантогтох нар 2024 оны 6 дугаар сарын 19-нөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд танхимын сургалт зохион байгууллаа.