ӨМНӨГОВЬ: “Говь шанхын хурд-7” говийн бүсийн наадам зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн 93 жилийн ой, Батмөнх даян хаан мэндэлсний 560 жилийн ой, “Говь шанхын хурд-7” говийн бүсийн наадмуудыг нэгтгэн 7 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Баяр наадмыг зохион байгуулахаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан ажлын баг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Ажлын баг төв цэнгэлдэх хүрээлэн, морь барианы орчны тохижилт засварыг хийж, наадмын нээлт, хаалтын ёслол, хүндэтгэлд зориулсан урлаг, соёлын үйл ажиллагааны бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Мөн Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоол, Өмнөговь
аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн
ойг энэ онд тэмдэглэж, говь нутгийн бахархал болсон түүхэн өв соёл, ёс
уламжлалыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ баяр наадмыг өргөн
хүрээнд тэмдэглэхээр зорьж байгаагаараа онцлогтой.