Татварын орлого 11.3 их наяд төгрөгт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны
долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Татварын
нийт орлого 2024 оны эхний 5 сард 11.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх оны
мөн үетэй харьцуулахал 3.2 (40.1 хувиар) их наяд төгрөгөөр өсөв. Татварын орлого
өсөхөд:
- Орлогын албан татварын
орлого 1.6 (70.4 хувиар) их наяд төгрөг,
- НӨАТ 532.7 (30.9 хувиар)
тэрбум төгрөг,
- Ашигт малтмалын нөөц
ашигласны төлбөр 376.8 (25.4 хувиар) тэрбум төгрөг,
- Нийгмийн даатгалын орлого
301.6 (21.1 хувиар) тэрбум төгрөг,
- Онцгой албан татвар 152.4
(53.7 хувиар) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн талаар Татварын
албаны эх сурвалжаар ҮСХ мэдээллээ.
2024 оны эхний 5 сард
татварын нийт орлогын 33.7 хувийг орлогын албан татвар, 19.9 хувийг НӨАТ,15.3 хувийг
нийгмийн даатгалын орлого, 5.8 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.9 хувийг
онцгой албан татварын орлого, 21.4 хувийг бусад төрлийн татвар, төлбөр,
хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.
Орлогын албан татварын 74.4 хувийг ААНОАТ, 25.6 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.