ХОВД: Сэргээн засах цогц үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-02 15:13:20

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг энэ сарын 2, 3-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.

Өнөөдөр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллах арга зүй” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулахад 19 байгууллагын 140 гаруй ажилтан албан хаагч оролцож, мэдлэгээ дээшлүүлжээ.


Мөн эмч, мэргэжилтнүүдийн баг 
Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд ажиллаж, өдгөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зайлшгүй шаардлагатай үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгч байна.
  
   

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллах арга зүйн сургалт зохион байгуулах, сэргээн засах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, туршлага солилцох зорилготой энэ ажлыг өмнө нь дөрвөн аймагт хэрэгжүүлжээ. 

Харин Ховд аймаг нь Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн эмч, мэргэжилтнүүдийн ажиллаж буй тав дахь аймаг юм.  


相关新闻