Куба улс энэ онд 3 сая орчим жуулчин хүлээн авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГГАВАНА. /Xinhua/. Өнгөрсөн бямба гарагийн байдлаар Куба энэ онд гадаадын 3 сая жуулчин хүлээн авсан тухай тус улсын Аялал жуулчлалын яам мэдээллээ.
Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дэлхийн аялал жуулчлал дахь Кубын байр суурь бэхжиж байгааг илтгэж байна гэж яам мэдэгдэлдээ дурджээ.
Аялал жуулчлалын салбарын ажилтнуудын нөр шаргуу хөдөлмөр, эдийн засгийн олон чиглэлт бодлогын үр дүнд, хамтран ажиллагч гадаадын түншүүд, Кубын Засгийн газар болон ард иргэдийн дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбар хүрээгээ тэлж байна гэж яам мэдэгдэлдээ онцлон тэмдэглэлээ.
Аялал жуулчлалын салбар нь Кубын валютын нөөцийг бүрдүүлэгч хоёр дахь чухал эх үүсвэр бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Рауль Кастрогийн Засгийн газрын стратегийн гол салбар гэж үзэж болно. Учир нь, аялал жуулчлалын салбарын орлогоор үндэсний эдийн засгийн бусад салбарт хөрөнгө оруулалт хийдэг байна.
Д.Нямтулга