ӨВӨРХАНГАЙ: Математикийн сорилго олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-06-15 19:41:43

Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Алтангадас одонт Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2008 оны төгсөгчдийн санаачилгаар Ч.Доржпагма багшийн нэрэмжит математикийн сорилго олимпиадыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.


Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгэж буй 12 дугаар ангийн нийт сурагчийн дунд уг олимпиадыг зохион байгуулдгаараа онцлог. Энэ жилийн олимпиадад найман сумын 11 сургуулиас 300 гаруй хүүхэд оролцлоо.




Олимпиадын тэргүүн байрт лаборатори Мэргэд сургуулийн сурагч М.Хулан шалгарч нэг сая төгрөгийг гардан авсан бол Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Ө. Даваажаргал дэд байрт шалгаран 500 мянган төгрөгөөр шагнууллаа.


Мөн лаборатори Мэргэд сургуулийн сурагч Ж.Төгөлдөрболд, Хархорин сумын МГС-ийн сурагч Б.Бундмаа нар 3, 4 дүгээр байрыг эзэлж, мөнгөн шагнал гардан авав.


Ч.Доржпагам нь улс, аймагтаа олон шавь олимпиадад бэлтгэж, математикийн суурь мэдлэгийг олгох шинэ арга, тооны ухааны суурь үндсийг хүүхдүүдэд гардан сургаж байсан шилдэг багшийн нэг юм.


Түүний шавь нар нь банкны салбар, эдийн засгийн магистр, докторууд болж, улс эх орныхоо хөгжилд манлайлан оролцож байна.

相关新闻