БАЯНХОНГОР: Есөн мандатад 17 нам, эвслээс 79, бие даан нэг хүн нэр дэвшжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор аймагт оршин суух хаягтай, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 18 ба түүнээс дээш насны 56 мянга гаруй иргэн байгаагаас аймгийн төвд 20 мянга гаруй нь байдаг.
Сумдын тухайд хамгийн цөөн нь Хүрээмарал сум 1000 гаруй, хамгийн олон нь Баянхонгор сум 20 мянга гаруй сонгогчтой байна. 2000-гаас доош сонгогчтой Баянговь, Баян-Овоо, Баян-Өндөр, Бөмбөгөр, Жаргалант, Гурванбулаг, Жинст, Заг, Хүрээмарал, Шинэжинст, Өлзийт сум бол 2000-гаас дээш сонгогчтой нь Баацагаан, Баянлиг, Баянхонгор, Баянцагаан, Богд, Бууцагаан, Галуут, Өлзийт, Эрдэнэцогт сум болж байна.
Тус аймгийн сумдын 20 сонгуулийн хороонд 140, сумын сонгуулийн 104 хэсгийн хороонд 936 төрийн албан хаагч ажиллах бол нягтлан бодогч, архив бичиг хэрэг, мэдээллийн технологийн баг, даамал, цагдаагийн ажилтан, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан зэрэг сонгуулиар 1425 хүн ажиллана.