Европын Ардын намын бүлэг парламентын сонгуульд тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-06-10 11:01:15

БРЮССЕЛЬ, 2024 оны зургаадугаар сарын 10 /RT/. Дөрөв хоногийн турш үргэлжилсэн Европын парламентын сонгууль өчигдөр дууслаа. Энэ удаагийн сонгуульд Европын Комиссын одоогийн тэргүүн Урсула фон дер Ляйенийг дэмжиж буй баруун төвийн үзэл баримтлалтай Европын Ардын намын бүлэг (EPP) тэргүүлж байна.  


Сонгуулийн урьдчилсан дүнгээр Европын Ардын намын бүлэг 191 суудлыг авсан байна. Европын Холбооны /ЕХ/ гишүүн 26 улсад санал хураалтын урьдчилсан дүн гараад байгаа бөгөөд одоо Ирландаас гадна, Европын хэд хэдэн орны дүнг хүлээх үлдлээ.


“Социалист ба Ардчилсан намуудын дэвшилтэт холбоо” (Progressive Alliance of Socialists and Democrats-S&D) 135 суудал, “Европын шинэчлэл” (Renew Europe) 83 суудал, “Консервативууд ба шинэчлэгчид” (European Conservatives and Reformists, ECR) 71 мандат, барууны ба хэт барууны үзэл баримтлалтай улс төрийн намуудын бүлэг болох “Чиг баримтлал ба Ардчилал” (Identity and Democracy) 57 суудал, Ногоонууд/Европын чөлөөт Холбоо (Greens/European Free Alliance, /EFA) 53, Зүүний намуудын бүлэг 35 суудлыг авчээ. Сонгуулийн ирц урьдчилсан мэдээллээр 51 хувьтай гарсан байна. 

相关新闻