ХОВД: Сонгууль зохион байгуулахад 1100 гаруй төрийн албан хаагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-10 10:09:47

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийг 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр зохион байгуулна.

Ээлжит сонгуулийн хоёрдугаар тойрог буюу баруун бүсэд нам, эвслээс болон бие дааж 124 хүн нэр дэвших юм.

Ховд аймаг шат шатны сонгуулийн хороо, хэсгийн хороог хуулийн хүрээнд байгуулсан ба үүнд 1100 гаруй төрийн албан хаагч ажиллаж, сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хоёрдугаар тойрогт урьдчилсан байдлаар 195 мянга орчим сонгогч бий.  Үүнээс 57 мянга орчим нь Ховд аймгийн сонгуулийн насны иргэд юм.

С
онгуулийн санал хураалт эхлэхээс өмнө сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Ховд аймагт энэ сарын 7, 8-нд өдөрлөг зохион байгуулж,  хуульд орсон нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тойрог, мандат, санал тэмдэглэх заавар, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар иргэдэд зөвлөмж, мэдээлэл түгээжээ.  

相关新闻