ХОВД: Сумын эмнэлгүүдэд эмэгтэйчүүдийн үзлэгийн ор өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-08 07:03:15

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. 

Үүнтэй уялдуулан Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс "Илүү сайхан ирээдүйн төлөө" сэдэвт үйл ажиллагааг энэ сарын 7-нд зохион байгууллаа.  

Охид, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, нийгмийн идэвх оролцоог нь сайжруулах зорилготой энэхүү үйл ажиллагааг “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд өрнүүлснээрээ онцлогтой. 

Төслийн хүрээнд сумын Эрүүл мэндийн төвүүдэд 200 гаруй сая төгрөгийн үнэ бүхий эмэгтэйчүүдийн үзлэгийн ор хүлээлгэн өглөө.


Үйл ажиллагаанд Ховд аймгийн 17 сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл 350 орчим хүн оролцож, эмэгтэйчүүдийн хөгжил, хамгаалал, оролцооны талаар мэдээлэл солилцжээ. 


相关新闻